Friday, June 8, 2012

Жирэмсэний үеийн гипертонус буюу умайн эмгэг агшилт


     Умай тонус ихтэй гэсэн тодорхойлолтыг эх болохоор хүлээж буй эмэгтэйчүүд та бүхэн сүүлийн үед нилээд их соноссон буй зай. Умайн эмгэг агшилт буюу гипертонус гэж юү болох, түүний шалтгаан, түүнтэй хэрхэн тэмцэх вэ? 
Умай 3 давхаргатай, булчилаг эрхтэн бөгөөд агших чадвартай/тонус бүхий/ булчингийн ширхэгүүдээс тогтодог. Жирэмсэн болсон цагаас эхлэн умай агшилтыг хязгаарласан тонус буюу умай бүрэн суларсан байдалтай барьж байдаг тонустай болох ба үүнийг умайн хэвийн тонус гэнэ. 
Төв мэдэрлийн системд/тархинд/ жирэмсний үеийн давамгайлсан голомт үүссэнээр умайн хэвийн тонусыг хангаж өгдөг. Уг голомт умайн булчинд цочирол дамжуулхыг хязгаарлан дарангуйлдаг. Жирэмсэн эх сэтгэл санааны хямралд орох, хорт бодисд хордох болон бусад тархины үйл ажиллагааг дарангуйлсан эмгэгийн үед жирэмсний үеийн давамгайлсан голомтын үйл ажиллагаа суларч умайн эмгэг агшилт үүсдэг.
Ингэж умайн булчин цочирж, булчингийн давхарга зангирч умайн хөндийн даралт ихэсвэл умайн тонус ихэссэн буюу гипертонусын байдалтай болдог. Умайн тонус ихэсхэд гадаад болон дотоод цочруул нөлөөлнө. Үүнд:

  1. Эрүүл мэндийн шалтгаан: Эмгэг жирэмслэлт, бэлгийн замын болон дотрын өвчин, удамшлын хүчин зүйл. Аборт, бамбай булчирхайн эмгэг, амьсгалын замын халдвар г.м.
  2. Эмэгтэйчүүдийн нас: 18 хүртлэх нас, 30 дээш нас. 35 наснаас дээш насныханд умайн гипертонус удаан хадгалагдах нь 20 - 29 насныхантай харьцуулхад 3 дахин их байдаг, энэ нь нас ахих тусам үр хөндөлт, эмэгтэйчүүдийн өвчний өвчлөл ихэсдэгтэй холбоотой байдаг.
  3. Үйлдвэр, орчны агаарын бохирдол: химийн бодис, агаарын хорт найрлага,  тоосжилт.
  4. Гэр бүлийн тохиромжгүй харилцаа, дарамт: Гэр бүлийн салалт, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн үл зохицол
  5. Ядрах, нойр дутуу байх, удаан хугацаагаар ажиллах, явдал ихдэх.
  6. Хорт зуршил (тамхи, архи болон бусад).  
Умайн гипертонус нь дутуу төрөлт, зулбалтын урьдал шинж тэмдэг юм.  Умайн хэт агшилтын үед ууц нуруу, хэвлийн доод хэсгээр хатгаж өвдөнө. Жирэмсний хожуу үед бол базалж, хэвлий хатуурч чулуужиж өвдөнө.
Гипертонусыг эмчлэхгүй орхивол ураг зулбах, дутуу төрөх аюултай.
Умайн агшилт эхэсийн цусан хангамжийг хэт багасгаж умайн судасыг агшаана, иймд удаан хугацаагаар тонус ихтэй явбал  хоол тэжээл, хүчилтөргчийн дутагдалд орох, улмаар ургийн жин багасах, ургийн тархины архаг хүчил төрөгчийн дутагдалд оруулан тархины даралттай хүүхэд төрхөд нөлөөлнө.
 Умайн эмгэг агшилтын үед түүнийг үүсгээд байгаа хүчин зүйлийг тогтоож, энэ шалтгааныг арилгах шаардлагатай. Хэрэв эмийн эмчилгээнд умайн гипертонус арилахгүй бол альтернатив эмчилгээний аргыг сонгох хэрэгтэй. Удаан хугацаагаар тонус ихтэй явах нь таны урагийн тархины цусан хангамжийг тэр хэмжээгээр хязгаарлаж буйг санаж явах хэрэгтэй.  


Sunday, May 20, 2012



  ''DIAMOND CLINIC''ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА 

Оношилгоо:
Дотрын болон бусад өвчин эмгэгийг уламжлалт болон орчин үеийн аргуудыг хослуулан оношилж эмчилнэ. 
Уламжлалт аргаар:
1.      Судас барих, суваг бэлчрийн болон хий шар бадганы явдалыг танадах гэх мэт аргуудаар оношилно. 
Хэт авиа оношилгоогоор:
2.      Зүрхний өнгөт хэт авиа оношилгоо
3.      Жирэмсний хугацаа тодорхойлох, ургийн өсөлт бойжилт үнэлэх
4.      Хүүхдийн  зулайн хэт авиа оношилгоо
5.      Хүүхдийн түнхний хэт авиа оношилгоо
6.      Эмэгтэйчүүдийн үтрээний хэт авиа оношилгоо
7.      Хөхний хэт авиа оношилгоо
8.      Цуллаг эрхтний хэт авиа оношилгоо
9.      Бамбай булчирхайн хэт авиа оношилгоо


Эмчилгээ:
-        Төөнүүр
-        Бигнүүр
-        Шимжүүлэх сүүн бариа
-        Халуун тосон бариа
-        Бумбат соруул засал
-        Зөгийн балтай татлага
-        Сам соруул
-        Дэвтээлэг засал
-        Туулга ба бөөлжүүлэг засал
-        Хүзүү сээр нурууны татлага
-        Ханах засал хийнэ


1.      Умайн тонустай жирэмсэн эхчүүдийн тонус арилгах
2.      Жирэмсний эрт үеийн хордлого тайлах
3.      Ургийн буруу байрлал засах
4.      Нярай болон бага насны хүүхдийн рахитны массаж
5.      Цэр ховхлох доргиох массаж, зөгийн балтай татлага
6.      Нойргүйдэл, архаг ядаргаа
7.      Голын хий, савны хий дарах
8.      Нурууны архаг болон хурц өвдөлтийн хам шинж
9.      Саа, саажилт/нүүр, тал биеийн/
10.  Өтгөн хатах, шээс задгайрах, орондоо шээх эмгэг
11.  Үе мөчний эмгэг засах эмчилгээ
12.  Цээж хорсох , сөргөө өвчиний эмчилгээ
13.  Тураах зүү эмчилгээ
14.  Цөс угааж үр дүнг хэт авиа оношилгоогоор хянах
15.  Бусад




Байршил:   СХД, 12 –р хороо, ’’Мөнгөн гүүр ’’ эмнэлгийн байранд. Утас: 88278829